Чөлөөт цаг
2014-05-01
Мисс А хамтлагийн дэлгэрэнгүй танилцуулга.

2010 оны 7 сарын 1нд К-Поп ертөнцөд нэгэн шинэ охидын хамтлаг мэндэллээ.

Энэхүү хамтлаг нь гарч ирсэн цагаасаа хойш шинэ содон , хүмүүсийн чихэнд аялгуутай дуунуудыг гаргасаар байгаа юм . Энэ хамтлаг бол яахын аргагүй мисс А хаммтлаг юм .

Зарим нэг нь тэднийг сайн мэдэхгүй байх гэж бодоод энэхүү охидын хамтлагын тухай бага зэргийн мэдээллийг та бүхэнд хүргэж байна .

 

Мiss A (미쓰에이хамтлаг нь нийт 4 гишүүнтэй бөгөөд Өмнөд Солонгосын охидын хамтлаг юм . Энэхүү хамтлаг нь JYP Entertainment-ийн харьяанд байдаг AQ Entertainment-д харьяалагддаг .

 

Жинхэнэ нэр : Bae Sue-ji

Тайзны нэр : Suzy . Түүний өөрийн нэртэй адилхан дуудагддаг учраас ийм нэртэй болсон .

Төрсөн он сар өдөр : 1994 оны 10-р сарын 10

 Үүрэг : Хамтлагийн нүүр царай , мөн туслах хоолой .

 Хэдий тэр туслах хоолой боловч гаргасан нийт албумийнхаа 35% ийг нь дуулсан байдаг юм байна .

Авьяас чадвар : Сюзи бусад охидыгоо бодвол хамтлагаасаа жүжигчиний карьерээ амжилттай хөөж яваа нэгэн . Тэрээр одоогийн байдлаар Сайн жүжиглэдэг оддын 5-д бичигдээд байгаа .

 

 Жинхэнэ нэр : Lee Min Young ( 이민영 )

Тайзны нэр :  Мин

Төрсөн он сар өдөр : 1991 оны 6 сарын 21

Үүрэг : Хамтлагийн гол хоолой , гол бүжигчин .

Чадвар :  Дээд өнгийг  маш цэвэрхэн гаргадаг , Popping , R&B гэх зэрэг төрлүүдийн бүжгийг бүжиглэхдээ хэнээс ч илүү .

Жинхэнэ нэр : Meng Jia

Тайзны нэр : Jia

Төрсөн он сар өдөр : 1989 оны 2-р сарын 3н

Үүрэг :  хамтлагийнхаа рэппэр нь , туслах бүжигчин .

Чадвар :  Хамтлагийнхаа дуунуудын доод өнгийг гаргадаг ,  мөн олон төрлөөр бүжиглэж чаддаг .  Маш уян хатан биетэй . Хэдий Солонгос биш ч гэсэн Солонгосоор үглэхдээ үнэхээр сайн .

Жинхэнэ нэр : Wang Feifei

Тайзны нэр : Fei

Төрсөн он сар өдөр : 1987 оны 4-р сарын 27

Үүрэг : Нэг хэсэг хамтлагийн гол хоолой гэж явж байсан. Гэвч ягаад гол хоолой биш болсоныг мэдэх юм одоогоор үнэхээр алга . Ямартай ч хамтлагийнхаа хамгийн ахмад нь . Дууны хэсэг нь бага ч гэсэн Фэй ийн дуулдаг хэсэгүүд бүгд хүнд ноот байдаг .

Чадвар :  Хайнан дахь урлагийн сургуульд сурч байсан. Тиймээс уян хатан биетэй . Хятад ардын дуу , бүжиг бүжиглэхдээ үнэхээр сайн .

 2009 он . JYP Sisters ийн тухай .

Одоогийн мисс А хамтлагийн 2 Хятад гишүүн болох Фэй Жиа 2 нь 2007 онд JYP энтэртайнмэнтийн  шалгаруулалтанд тэнцэж Солонгост ирсэн.

 

2009 онд  мисс А хамтлаг нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ,  JYP Sisters гэх нэрийн доор дебют хийх байсан.  Гшүүдийг нь нэрлэвэл : Фэй , Жиа , Лим ( Одоогийн  Wonder Girls  хамтлагийн гишүүн ) Fei Fei , Sarah гэх 5 гишүүнтэй байсан. JYP Sisters хамтлаг нь Хятадын шоу нэвтрүүлгүүдэд эрчимтэй оролцож , өөрсдийн цомгийнхоо дуунуудыг бичүүлээд байсан гэдэг . Түүнчлэн JYPE-гээс Хятад улсад үйл ажиллагаагаа явуулах цоо шинэ хамтлагийг гаргах болно . Өөрөөр хэлвэл Wonder Girls   хамтлагийн Хятад хувилбар нь гэж хэлж болно гэх зэрэг мэдээллүдийг өгөөд байсан аж . Гэвч төд удалгүй энэхүү хамтлагаас Лим-г одоогийн Wonder Girls  хамтлагийн шинэ гишүүн болгон , нөгөө 2ыг нь JYP Sisters хамтлагаас хасжээ . Тэр үеэс л эхлэн олон үндэстэй хамтлаг ( Солонгос Хятад  ) мисс А бий болжээ .  JYP энтэртайнмэнтдаа бэлтгэгдээд жил болж буй 15 настай охиныг Фэй Жиа 2т танилцуллаа . Энэ охин нь Сюзи байсан юм .

Охид албан ёсоор дебют хийхийнхээ өмнө Хятад улсад албан ёсоор Самсунг брэндийн Хятад салбарын нүүр царай болжээ . Тэд өөрсдийн анхны дуу болох  Love Again  гэх дуугаа Солонгос , Хятад хэлдээр гаргасан нь хүмүүсийн анхаарлыг татаж хэлээд байсан юм . Энэхүү дууны клипэнд JYP энтэртайнмэнтийнхаа нэгэн трэйнийг cameo дүрээр оруулсан . Энэхүү трэйни нь хожим мисс А ийн шинэ гишүүн болохыг JYP-гээс өөр хэн ч мэдээгүй байсан байх л даа .

2009 оны өвөл мисс А хамтлаг хамгийн сүүлийн гишүүн болох Минтэй танилцлаа . Игэснээр тэд 2010 оны зун дебют ээ хийхээр болов . 

2010 он : “Bad Girl Good Girl” болон  “Breathe” гэх дуунуудаар дебют ээ хийсэн нь.

2010 оны  6  , 7 сард Өмнөд Солонгост маш олон шинэ охидын хамтлагууд гарч ирсэн . Үүүний нэг бол мисс А . Тэд өөрсдийн албан ёсны дебютээ 7-р сарын 1нд   хэмээн зарлаж , 6-р сарын 30нд дебют дуу болох “Bad Girl Good Girl” –оо  олон нийтэд ил болгосон .

 Шинэ стильтэй , өөрийн гэсэн онцлогтой хамтлаг кпопд үнэхээр дутагдаж байсан бололтой гарч ирсэн даруйдаа  хүмүүсийн анхаарлыг ихээр татаж чаджээ . Тэдний анхны мини албум гараад маш богино хугацаанд зарагдаж дууссан юм .  Хамтлагийг бусдаас  онцгой болгож өгсөн нь Ягаан үстэй Жиагийн ач байж болох л юм .  мисс А хамтлагийн шинэ дуу нь Солонгосын дууны чартуудад 4-7 долоо хоногийн туршид 1-т бичигдэж чадсан юм . Үүгээр ч зогсохгүй хамгийн анхныхаа ялалтыг 20 хоноод авсан нь Солонгосын түүхэнд байхгүй богино хугацаа юм . 

Төд удалгүй 9-р сарын 26нд мисс А хамтлаг өөрсдийн 2 дахь мини албум болох “Step Up”-тай эргэн ирлээ .  2 сарын дотор тэдний нэр хүнд тодорхой хэмжээнд хүрч чадсан юм .

Мини – албумных нь  гол дуу “Breathe” гэх нэртэй бөгөөд , энэхүү дуу нь өмнөх дуугаа бодвол тэс ондоо .  Илүү стиллэг , илүү шинлэг байсан юм . мисс А хамтлаг өөрсдийн анхны comeback-ийг  M.net M! Countdown , дараагаар нь KBS Music Bank , MBC Show! Music Core  , SBS Inkigayo гэх зэрэг хөгжмийн нэвтрүүлгүүдэд хийжээJYPE-гээс мэдэгдсэнээр бол  мисс А хамтлагийн дүр төрх  Солонгосын кпоп урсгалд өөр нэгэн шинэлэг мэдрэмжийг төрүүлж чадах болно гэсэн юм .

Breathe” дуу нь мисс А хамтлагийн дебют дууг бодвол бага зэрэг амжилт муутай байсан ч тодорхой хэмжээнд  мисс А  гэх нэрийг гаргаж чадсан юм .

Тухайн үед Солонгосын хөгжим судлаачид мисс А хамтлагийг хараа хяналтандаа авч , илүү ихийг хүлэжж буйгаа мэдэгдэж байсан нь мисс А хамтлагийн нэр хүндийг илүү өсгөж өгчээ .

 

2011 он : Solo уран бүтээл, Comeback болон Хятадад хийсэн дебют.

2011 он мисс А хамтлагийн хувьд амжилт цэцэглэлтийн жил байсан гэж хэлж болох юм .  Бараг л хамтлагийн бүх гишүүд соло уран бүтээл хийн хамтлагийнхаа нэрийг улам илүү өндөрт өргөж байсан юм .

Хамтлагийн гишүүн Фэй  дуучин Huh Gong-ийн дуулсан “I Only Love You” гэх дуунд өөрийн бяцхан дүрийг бүтээсэн юм .  Хамтлагийн рэппэр Жиа M&D-гийн “Close Your Mouth” гэх дууны клипэнд тоглосон юм . мисс А  хамтлагийг гарч ирээд удаагүй байхад Super Junior хамтлагийн  Kim Heechul  Жиа-г өөрийн Хятад хэлний багшаа болгосон юм . Ингэснээр тэдний харьцаа  ах дугийн шугамаар илүү дотноссон юм .

Мин 2011 онд шинээр гарч  эхлээд байсан Oh! My School гэх шоу нэвтрүүлгийн гишүүнээр сонгогдсон юм . Энэхүү нэвтрүүлэг нь нэг ёсондоо нэр хүндтэй idol хүмүүсийн дунд зохиогдож буй бяцхан сургууль шиг байсан  юм .  Дараагаар нь тэр Countdown гэх нэртэй кинонд Jang Hyeon-ji охины дүрээр тоглож өөрийн жүжиглэх чадвараа гаргаад амжсан юм .

Хамгийн сүүлд Сюзи буюу хамтлагийн макнае Dream High гэх драмад гол дүрийн охин болох Go Hye-mi гийн дүрийг бүтээлээ . Сюзи ердөө 16 настай бөгөөд энэхүү драмад тоглосныхоо дараагар хүмүүсийн хэл амны бай болсон юм . Учир нь түүний авсан дүр нь тийм ч сайхан охины дүр биш байсан бөгөөд эхэндээ тэрээр  хамгийн муу жүжиглэдэг оддын 5т бичигдээд байсан ч сүүлд сайн жүжиглэдэг оддын 12т бичигдсэн юм .   Мөн Сюзи тэр жилдээ “ Шинэ шилдэг эмэгтэй жүжигчин “ гэх шагналыг авсан . Мөн хамтлагаараа “ Шинэ шилдэг дуучид “ билүү дээ тийм шагналыг авч байсан юм .

Тэр жилдээ мисс А хамтлаг өөрсдийн эргэн ирэлтийг зарлаж дууныхаа үйл ажилдаа орсон юм .

Энэ жилийн  эргэн ирэлт нь жирийн бус байсан бөгөөд хамаг учир нь юунд байсан бэ гэвэл тэд анхныхаа бүтэн хэмжээний албумыг гаргахаар төлөвлөгдсөн байж ээ .

6-р сарын 18нд мисс А хамтлагийн бүтэн хэмжээний албум худалдаанд гарлаа . Албуманд нийт 13 дуу багтсан бөгөөд худалдаанд гарсан даруйдаа сар хүрэхгүй хугацаанд бүх албум нь зарагдаж дууссан гэх мэдээлэлийг өгөөд байсан юм .

Тэдний шинэ синглийн нэр нь  Good Bye Baby” байсан юм . 6-р сарын 21нээс эхлэн Mnet’s M! Countdown  , KBS-ийн Music Bank, MBC-гийн Show! Music Core, болон  SBS- Inkigayo гэх зэрэг хөгжмийн нэвтрүүлгүүдэд оролцлоо .  Хамтлагийн шинэ сингл дуу нь гараад 1 хоносон даруйдаа хөгжмийн бүхий л чартудад 1-т бичигдлээ . Энэхүү байдал 6 долоо хоног үргэлжилсэн бөгөөд эхний 7 хоногоос л тэд оролцсон хөгжмийн нэвтрүүлгүүдээс шагнал авлаа .  Энэхүү сингл нь  өмнө нь гаргаж байсан дуунуудаасаа онцгой , өөр хэв маягтай байсан юм . Тэд өөрсдийн эмэгтэйлэг талыг бага зэрэг тусгаж , мөн өмнөх шигээ хурц ширүүн байдлыг тусгаж өгчээ .

9-р сарын 30нд мисс А хамтлаг Хятад улсад дебют аа хийлээ . Өмнө нь JYPE-гээс мэдээллэж байсанчлан мисс А хамтлаг Хятад улсад өөрийн гэсэн байр суурийг олох гэсэн бололтой .

Хятад дахь дебютдээ зориулж тэд анхны бүтэн албумаа Хятад хэлдээр гаргасан юм . Албум аа худалданд гаргаж , дебютээ “Good Bye Baby” ийн хятад хувилбараар хийсний дараагаар

Тэдний энэхүү дуу нь Хятадын хөгжмийн чартуудад 1т бичигдэж хэлжээ . Түүнээс гадна тэдний албум нь Хятадад хамгийн их борлогдсон цомгоор шалгараад байсан юм . Үүгээр ч зогсохгүй тэдний дуунууд Солонгос / Япон чарт болох ‘G-MUSIC” дээр 3 дугаар байранд бичигджээ.

 

2012 он: мисс А хамтлаг “Touch” дуугаараа эргэн ирлээ.

2012 онд мисс А хамтлаг өөрсдийн шинэ мини албум болох “Touch” -той 2-р сарын 20нд  эргэн ирсэн юм .

2-р сарын 19нд мисс А хамтлагийн шинэ дуу нь тэдний албан ёсны  сайтад тавигдан фэнүүдийнх нь удаан хүлээсэн хүлээлтийг эцэслэлээ . Шинэ дуу “Touch” нь цацагдсан даруйдаа хөгжмийн чартуудад 1т бичигдэж , 2хон цагийн дотор 1 сая гаруй хүн үзсэн байсан нь тухайн үедээ мисс А хамтлагийн дээ амжилт болоод байсан юм .

Энэхүү дуу нь дахин давтагдашгүй болж чадсан бөгөөд хамтлагийн гишүүдийн эмэгтэйлэг дүр төрхийг төлхүү гаргасан байснаараа бусад дуунуудаасаа илүү онцлогтой болжээ . Мөн энэ дуунд  хамтлагийн макнае өөрийн үглэх чадвараа тусгасан байсан нь фэнүүдээ илүү өөртөө татаж чадсан байж болх юм . Түүнчлэн “Touch” альбум нь Gaon Chart Digital Singles-д 4-7 долоо хоног дэд байранд бичигджээ . 

Мисс А ийн охид өөрсдийн үзүүлбэрээ 2-р сарын 23наас эхлэн M.net M! Countdown -дээр үзүүлж эхэлжээ. 2-р сарын 29нд MBC MUSIC Show Champion-д Touch  дуугаараа ялсан , харин 3-р сарын 1нд M.net M! Countdown-дээр Эхний байранд орсон. 3-р сарын 4нд SBS Inkigayo дээр ялсан. 3р сарын 7нд jTBC Music On Top-д ялсан гэх зэрэг олон амжилтыг гаргаж чадсан юм . тэднийг эргэн ирээд удаагүй байхад алдарт Биг Банг хамтлаг өөрсдийн эргэн ирэлтийг зарлаж шинэ дуугаа гаргасан бөгөөд энэ нь бага зэрэг мисс А ийн рэйтингд нөлөөлсөн байж болох юм .

Хамтлагийн дууг хүмүүс сайшаан , хөгжим судлаачид мисс А хамтлагийг их ирээдүйтэй хамтлаг хэмээн нэрлэсээр байлаа . Тэд  Японы хөгжмийн ертөнцөд ноёрхох магадлалтай охидын хамтлагийг шалгаруулсан юм . Үүнд мисс А хамтлаг 3т бичигдэж  байсан нь гар ирээд 2 хон жил болж буй хамтлагийн хувьд их амжилт байсан юм .

Солонгост өөрсдийн comeback аа хийсний дараагаар тэд Хятадыг зорилоо .

3-р сарын 23нд тэд Хятадын хөгжмийн нэвтрүүлгүүдийг эзэгнэн бүх чартуудад нь 1т бичигдсээр байлаа . Тэд өөрсдийн мини албум аа хятад хувилбар дээр гарган худалдаанд гаргасан нь өмнөхөөсөө дутахааргүй амжилтанд хүрсэн юм .

2012 оны  Хамтлагийн гишүүдийн соло уран бүтээл :

Мисс А хамтлагийн  Сюзи 2012 онд  нилээдгүй амжилтанд хүрээд байгаа билээ . Тэрээр хамтлагийнхаа уран бүтээлийг дуусгасны дараагаар өөрийн анхны нэг ангит кинонд гол дүрийн эмэгтэйгээр тоглох урилга авсан юм . Энэхүү кино нь “Introduvtion to Architecture “ гэх нэртэй басйан бөгөөд Сюзи

Энэхүү кино нь кино театрээдад гарсан даруйдаа маш амжилттай явж байгаа  юм . Түүний тоглосон энэхүү киног одоогийн байдлаар 6 сая гаруй хүн үзээд байгаа гэнэ .  Мөн Сюзи энэхүү кинонд тоглосноороо “ Шинэ шилдэг кино жүжүигчин “ гэх шагналыг авсан юм . Ингээд тэр Солонгосн түүхэнд 3 шагнал авсан анхны дуучин болж чадсан бөгөөд үүнийг нь  JYP сайшааж ,  маш олон дуучид жүжигчдээс магтаалын үг харамгүй сонсож амжсан юм .

Одоогийн байдлаар Сюзи дахин өөрийн жүжиглэх ур чадварыг гаргаж байгаа билээ . Тэрээр “Big “ нэртэй драмад Jang Mae Ri гэх охины дүрийг бүтээж байгаа юм .  

Сюзигээс гадна хамтлагин Хятад гишүүд болох Фэй Жиа 2 “ Happy Noodle  гэх нэртэй  Хятад Солонгосын хамтарсан  драмад тоглохоор болсон . Одоогоор зураг авал нв явагдаж байгаа бөгөөд яг хэзээ гарах нь тодорхоогүй байгаа аж .



Comments


Бичлэг: 16 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. dance
. The Heirs’ олон ангит киноны тухай
. Солонгосын F4-н дуунуудыг татаж авах+ Дууны үг Монгол орчуулгатай+ Караоке
. Хуучны киноны дуунууд татах [GoGoShare]
. C.N.Blue хамтлагийн тухай
. Оддын хаус: Олны танил болсон оддын гэрийн товч танилцуулга
. INFINITE гишүүдийн танилцуулга!!!
. BEAST гишүүдийн танилцуулга
. Nine Muses танилцуулга
. GOT7 дэлгэрэнгүй танилцуулга
. U-KISS хамтлагийн гишүүдийн танилцуулга
. B.A.P хамтлагийн танилцуулга
. 2AM ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА
. 2PM хамтлагийн танилцуулга
. 2Ne1 гишүүдийн танилцуулга

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. sodon bas sonirholtoi
. tsekvmi
. ariunaa

CALENDAR

Зочидын анхаарах дүрэм
.Зураг болон нийтлэлүүд дээр элдэв сэтгэгдэл үлдээхгүй байж.Өөрийн санал хүсэлтэй үнэн зөвөөр чөлөөтэй бичиж үлдээгээрэй.Та бүхэнд баярлалаа.

Зохиогчийн эрх

© Чөлөөт цаг




:-)
 
xaax